•Тунамал /sedimentary rocks/
•Магмын чулуулаг /magma rocks/
•Хувирмал / metamorphic rocks/
Тунамал /sedimentary rocks/
•Тунамал чулуулаг нь газрын гадаргуу дээр ил эсвэл маш бага гүнд, өгөршлийн үр дүнд үүссэн чулуулгийн хэмхдэсүүд, эсвэл төрөл бүрийн органик материал болон химийн тунадасжилтаар үүссэн тунадас нягтран, барьцалдах үйл явцын үр дүнд үүснэ. Дэлхийн газрын гадаргуугийн 75-80% бүрхэнэ.
Тунамал чулуулаг үүсэх
Тунамал чулуулгийг үүсгэгч анхдагч эх үүсвэр, материалыг тундас гэж нэрлэнэ. Тундас нь газрын гадаргууд эсвэл усан сангийн ёроолд тунах замаар үүснэ. Тунамал чулуулаг үүсэх процесс нь доорхи үе шатыг дамжина.
•Тундас үүсэх
•Тундас нь температурын хэлбэлзэл, ус, амьд организм зэргийн нөлөөгөөр уулын чулуулгийн өгөршлөөр үүснэ.
•Тундас зөөгдөх
•Үүссэн тундас, ялангуяа газрын гадаргуу дээр үүссэн тундас тухайн байрандаа хадгалагдан үлдэх нь ховор бөгөөд ихэнхи тохиолдолд зөөгдөнө. Салхи ба ус нь тундас зөөх гол хүчин зүйл болно. Мөн хүндийн хүч, мөсөн гол, амьд организм зэргээр зөөгдөж болно.
•Тундас хуримтлагдах
•Тундас нь зөөгдөж, газрын гадаргуугийн нам дор хэсэгт (хонхор, хотгор хэсэгт) хуримтлагдана. Тундас нь жилд миллиметрээс (далай, тэнгисийн ёроолд) - хэдэн метр (томоохон уулын голын хөндийд) хүртэл зузаантайгаар хуримтлагдаж болно. Тундас хуримтлагдсаны дараа, эхэлж хуримтлагдсан тундас нь түүнийг хучиж буй тундсын үүсгэх даралтын нөлөөгөөр нягтран, үелэсэн бүтэцтэй болно (чулуужих процесс). Нягтрах явцад тундаст агуулагдах ус нь шахагдан гарна..
•Диагенез
•тундас, тунамал чулуулаг болон хувирах Диагенез гэдэгт тундас хуримтлагдсаны дараагаар өөрөөр хэлбэл чулуужих процесстой зэрэгцэн, мөн чулуужих процессийн дараа явагдах төрөл бүрийн хими, физик, биологийн өөрчлөлтүүд, мөн цементлэгдэх үйл явцыг хамруулан ойлгоно.
Тунамал чулуулгийг гарал үүслээр нь бүр тодруулж хэлбэл тунамал чулуулаг үүсгэгч тундсын гарал үүслээр нь үндсэн 3 төрөлд:•Хэмхдэст чулуулаг
•Биохимийн гаралтай чулуулаг
•Химегон чулуулаг
Хэмхдэст чулуулаг
Хэмхдэст чулуулаг нь бусад чулуулгийн хэмхдэс буюу жижиг хэсгээс үүснэ. Гол бүрдүүлэгч эрдүүд нь кварц, хээрийн жонш, амфибол, шаварлаг эрдсүүд байна.
Хэмхдэст чулуулаг нь хэмхдсийн хэмжээгээрээ доорхи төрлүүдэд хуваагдаж болно. Үүнд: аргиллит - хэмхдэсийн хэмжээ <0.002 мм, алевролит - 0.002-0.063 мм, элсэн чулуу - 0.063-2 мм, конгломерат, брекчи зэрэг нь 2-263 мм байна.
Биохимийн гаралтай чулуулаг
Энэ төрлийн тунамал чулуулаг нь тэнгисийн нөхцөлд үүсэх ба амьд организмын гаралтай карбонат материалыг агуулна. Шүр, моллюск, фораминифер зэрэг амьтад мөхсний дараа усан сангийн ёроолд хуримтлагдан, шохойн чулуу үүсгэдэг байна. Мөн нүүрс, шатдаг занар зэргийг энэ ангилалд хамруулж болно.
Химоген чулуулаг
Тэнгис, нуурын усанд уусмал байдлаар агуулагдах элементүүд химийн замаар тундасжин галит, гипс, эвапорит зэргийг үүсгэнэ.

Тунамал чулууны жишээ: Элсэн чулуу
•Физик шинж чанар
•Өнгө: Бага зэрэг цайвар өнгөний давхраажилттай. Энэ нь нарийвчилж харвал ажиглагдана.
•Хатуулаг: 6.5 - 7 эмнэлэгийн хэмжилтээр
•Нягт: 2.3 to 2.4 Kg/cm3
•Даралтын хүч:90 to 140 N/mm2
•Хагарлын хэмжээ 16-40 N/mm2
•Усны агууламж 1.0 - 1.2 %
•Ан цавшилт: маш багаас бага.
•Цаг агаарын нөлөөлөл: Тэсвэртэй
•http://www.mineralszone.com/stones/sandstone.html
•Аргилиты нь занарлаг шаврын төрөл бөгөөд эрдэс нь хөх саарал, хар, цайвар цагаан өнгөтэй Гялга нь торгомсог, давирхайлаг.
•Хатуулаг : 3.5- 4.0
• Нягт: 1.3-2.6г/см3
•хэмхдэсийн хэмжээ <0.002 мм,
No comments:
Post a Comment